МУГТ Д.Амартүвшин, залуу бөх Ё.Басхүү нар хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит “Их дуулга” Азарбайжаны Баку хотод өчигдөр эхэллээ. Дэлхийн шилдэг бөх олноор ирсэн Бакугийн “Их дуулга”-д 56 орны 431 /эрэгтэй 256, эмэгтэй 175/ жүдоч өрсөлдөж буй тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж медальтнууд тодорлоо.
2285 days