Иргэдийн спортын их наадмын дугуйн уралдаанд 300 гаруй хүн оролцлоо
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд Иргэдийн спортын VIII их наадмыг өнөөдөр зохион байгуулж байна. Энэ хүрээнд НЗДТГ, Монголын Дугуйн холбоо хамтран зохион байгуулсан дугуйн парад, уралдаанд нийт 300 гаруй мэргэжлийн тамирчид болон сонирхогчид оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорив.
2126 days