Намрын ногоон өдрүүд энэ сарын 19-нөөс эхэлнэ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх зорилгоор “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 19-25-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулах гэж байна.
2909 days