Д.Ариунболд: Гашуунсухайтын 120 км цуваа дуустал нүүрсний уурхайгаас ачилт хийхгүй
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг дахь Гашуунсухайт хилийн боомт хүртэл үүсээд байгаа 120 гаруй км хүнд даацийн автомашины цувааг бууруулах зорилгоор Тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулж байгаа “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК, “Тавантолгой” ХК, “Энержи Ресурс” ХХК-ийн нүүрс ачилтыг 12 дугаар сарын 13-ны 01.00 цагаас эхлэн түр зогсоох шийдвэрийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд гаргасан. Энэхүү шийдвэртэй холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн ерөнхий захирал Д.Ариунболдоос нөхцөл байдлын талаар тодруулсан юм.
2754 days