Монгол, Хятадын хооронд экспорт, импортын ачаа тээвэрлэж буй нөхцөл байдалтай танилцав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр тэргүүтэй Ажлын хэсэг 2020
оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс Замын-Үүд боомтод ажиллаж, Монгол, Хятадын
хооронд экспорт, импортын ачаа тээвэрлэж буй нөхцөл байдалтай танилцав. Мөн
боомтын үйл ажиллагааг хэвийн болгох чиглэлээр Дорноговь аймаг, Замын-Үүд сумын
албаны хүмүүс болон холбогдох хувийн хэвшил, холбоодын төлөөлөлтэй уулзаж,
санал солилцлоо.
1646 days