Ойн баярын барилдааныг сумын анхны зааны нэрэмжит болгон явуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 30 жилийн ой өргөн дэлгэр болж өндөрлөсөн байна. Тус сумынхан ойн баяр наадмын үндэсний бөхийн шигшээ 32 бөхийн барилдааныг сумын анхны заан Т.Баасандоржийн нэрэмжит болгон зохион байгуулж, анхны заанаа алдаршуулжээ.
Тус сумын удирдлагууд сумынхаа 30 жилийн ойн үндэсний бөхийн барилдааны шигшээ 32 бөхийн барилдааныг сумын анхны заан Т.Баасандоржийн нэрэмжит болгон зохион байгуулж, анхны заанаа алдаршуулсан явдал наадамчин олны талархалыг ихэд хүлээжээ. Барилдааны шөвгийн дөрөвт Хушаат сумын залуу бөх Д.Цэдэнсодном, Хушаат сумын залуу бөх Г.Чинбат, Хушаат сумын залуу бөх Цэдэн-иш, Сант сумын залуу бөх Бямбацогт нар тунан үлдсэн байна. Ингээд шийдвэрлэх даваанд Д.Цэдэнсодном түрүүлэн Г.Чинбат үзүүрлэжээ. Энэхүү шигшээ бөхийн барилдааныг сумын анхны заан Т.Баасандоржийн ах дүү, үр хүүхдүүд ивээн тэтгэж байлсан байна.

Ч.Отгонцэцэг