СЭЛЭНГЭ: Дуу цахилгаантай аадар бороо орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-07-17 18:31:12

Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Өнөөдрийн 20.00 цагаас маргаашийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим сумын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур шөнөдөө +13+18 градус, өдөртөө +28+33 градус дулаан байна.

 

Сүхбаатар хот орчмоор солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө +14+16 градус, өдөртөө +30+32 градус дулаан байна.

 

7 дугаар сарын 19-23-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 21-ний өдөр зарим сумын нутгаар, 22-нд бүх сумдын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно.

 

Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур 22-нд өдөртөө бага зэрэг сэрүүсч +23+28 градус, бусад хугацаанд шөнөдөө +14+19 градус, өдөртөө +30+35 градус дулаан байна.

相关新闻