СЭЛЭНГЭ: Хуурайшилтын зэрэг буурахгүй байгаатай холбогдуулан ойн түймэр гарсаар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-07-18 21:14:02

Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар хуурайшилтын зэрэг буурахгүй байгаатай холбогдуулан ойн түймэр удаа дараа гарсаар байна.

 

Өнгөрсөн баярын өдрүүдээр ойн түймрийг унтраасан ч түймрийн голомттой нутгуудаар дахин түймрийн цэг бүртгэгдэж, аймгийн хэмжээнд гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлтэйгээр онцгой комисс, шуурхай штабын баг бүрэлдэхүүн онцгой байдлын ерөнхий газартай хамтран түймэр унтраах ажиллагааг зохион байгуулан ажилласаар байгаа.

 

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар баг "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр Бар чулуут гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 380 км, Мандал сумаас зүүн хойд зүгт 65 км/-т ойн түймэр гарлаа.

 

Түймрийг унтраахаар өнөөдрийн /7-р сарын 18-ны/ 17:53 минутад хөдөлгөөн үйлдэж, нийт 9 ААНБ-ын 19 иргэн түймэр унтраахаар 10 рло, 2 үлээгч аппарат, тороосон шүүр 20, гөвүүр 27 ширхэг, 1 тоннын усны сав 2 ширхэг, хүрз 2 ширхэг, усны насос 1 ширхэг багажтай хөдөллөө.

 

Тус ажиллагааны багийн гишүүдийг хачигны вакцинд хамруулан аюулгүй байдлын зааварчилгаа өгч явуулсан байна. 

相关新闻