СЭЛЭНГЭ: Азийн аваргад Сэлэнгийн хөвгүүд амжилттай оролцож байна

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2025-07-18 11:28:27

Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсын волейболын U16 насны өсвөрийн шигшээ багийн хөвгүүд Тайланд улсад болж буй Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож байна.

 

Тайланд Улсын Накхан Патом хотод болж буй волейболын U-16 насны эрэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монгол Улсын шигшээ багт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын Спортын сургуулийн сурагч Н.Түвшинбаяр, Б.Эрболд, О.Өсөх-Ирээдүй нар нь сонгогдон оролцож байгаа юм.

 

Үе тэнгийнхнээсээ шалгаран Азийн тавцанд тоглож байгаа Монголын U-16 насны шигшээ багийн дасгалжуулагчаар багш О.Наранбаатар ажиллаж байна.

 

Тус багийн хүүхдүүд одоогоор Австрали болон БНХАУ-ын багуудыг 3:0 харьцаатайгаар хожоод байна.