ХӨВСГӨЛ : Э.Баттөр дотоод ертөнцөө зургаар илэрхийлдэг
ФОТО МЭДЭЭ
Мөрөн, 2025 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын
иргэн Э.Баттөр ярьж сайн чадахгүй боловч зураг зурах дуртай.
Тэрбээр 18 настайгаасаа эхлэн зураг зурж эхэлсэн бөгөөд дотоод ертөнцөө
зургаар илэрхийлдэг байна.
2024 оноос эхлэн Хөвсгөл аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд зургийн
багшаар ажиллаж байгаа бөгөөд 22 хүүхэд суралцаж байна.