ДОРНОД: Жюү жицүгийн зүүн бүсийн тэмцээнд 290 тамирчин оролцож байна

ФОТО МЭДЭЭ
167@montsame.mn
2025-09-13 17:50:06

Чойбалсан, 2025 оны есдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. “Маршал кап” зүүн бүсийн Жюү жицүгийн анхдугаар тэмцээн өнөөдөр Чойбалсан хотноо эхэллээ. Тэмцээнд 18 клубын 290 тамирчин ур чадвараа сорин өрсөлдөж байна.

Монголын Жюү жицүгийн холбооноос анх удаа бүсийн тэмцээн зохион байгуулж байгаа нь энэхүү “Маршал кап” анхдугаар тэмцээн юм. Тус холбооноос тухайн спортыг хөдөө орон нутагт түгээн дэлгэрүүлэх хүрээнд 2022 онд Дорнод аймагт салбар клубээ нээсэн юм. Энэ хугацаанд Дорнодын тамирчид чамлахааргүй амжилт үзүүлжээ.

“Маршал кап” тэмцээн нь залуу тамирчдад ур чадвараа сорих, туршлага хуримтлуулах, харилцан суралцах томоохон боломжийг олгож байна. Түүнчлэн ирэх сард Бахрейн улсад болох Хүүхдийн спортын наадамд оролцох тамирчид энэхүү бүсийн тэмцээнд ирж хүч үзэж байгаагаараа онцлогтой.