СҮХБААТАР: Авто тээврийн салбарын 100 жилийн ойг үндэсний спортын тэмцээнээр эхлүүлэв
ФОТО МЭДЭЭ
Баруун-Урт, 2025 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол Улсад Авто тээврийн салбар үүссэний түүхт 100 жилийн ойг Сүхбаатар аймагт энэ сарын 11,12-ны өдрүүдэд тэмдэглэж байна. Ойн үйл ажиллагааг үндэсний спортын тэмцээнээр эхлүүлсэн нь
онцлог байв.
Ингэхдээ Монгол Улсын мэргэн Л.Одсайханы нэрэмжит
болгон дээрх тэмцээнийг нээлттэй зарлаж, үндэсний бөх, сур болон шагай харваа гэсэн төрлөөр зохион байгуулав.
Мөн энэ үеэр Монгол Улсын мэргэн Л.Одсайханд Баруун-Урт
сумын ЗДТГ-аас хүндэтгэл илэрхийллээ.
Авто тээврийн 100 жилийн баяр есдүгээр сарын 12-нд Д.Сүхбаатарын
хөшөөнд цэцэг өргөх, баярын хурал, авто парад, ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаагаар үргэлжилнэ.












