СЭЛЭНГЭ: Ойрын өдрүүдэд 35 градус давж хална
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 14
/МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд 35 градус давж халж, зарим сумын нутгаар дуу
цахилгаантай аадар бороо орох тул нарших, аянга, цахилгаан, мөндөр, гэнэтийн
үер усны аюулаас сэрэмжтэй байхыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.
Өнөөдрийн 20.00 цагаас маргаашийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн
нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө
бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо
орно.
Салхи
борооны өмнө түр зуур ширүүснэ. Бусад хугацаанд салхи баруун өмнөөс секундэд
6-11 метр. Агаарын температур шөнөдөө +13+18 градус, өдөртөө +30+35 градус
дулаан байна.
Аймгийн төв Сүхбаатар хот орчмоор солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи
баруун өмнөөс секундэд 6-11 метр. Агаарын температур шөнөдөө +15+17 градус,
өдөртөө +32+34
градус дулаан байна.
7
дугаар сарын 16-20-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 16, 17-нд
зарим сумын нутгаар, 18-нд ихэнх сумын нутгаар, дуу цахилгаантай аадар бороо
орно.
Бусад
хугацаанд бороо орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр,
салхи 16, 17, 18-нд
борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур шөнөдөө +14+19 градус,
өдөртөө +28+33 градус дулаан байна.