СЭЛЭНГЭ: Орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн эмнэлэг барих асуудлаар санал солилцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 27
/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг гадаад харилцаа хамтын ажиллагааны
чиглэлд БНСУ-тай боловсролын чиглэлд нэлээд өргөн хүрээтэй хамтран ажиллаж
байгаа.
Энэ удаа аймгийн төв Сүхбаатар суманд орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн
эмнэлэг барих асуудлаар БНСУ-ын “Эдвольчунхаб”
компанийн төлөөлөгчдийг аймгийн удирдлагууд хүлээн авч уулзаж, хамтын
ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын хүрээнд аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж бүх талаар дэмжиж, хамтарч ажиллахад нээлттэй байгаагаа илэрхийллээ. Тус компанийн зүгээс 2026 оны 3 дугаар сараас барилгын ажлаа эхлүүлэх боломжтой гэлээ.
Ulaanbaatar