Цээжний хөндийн эмгэг илрүүлэх үзлэг хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн НЭ-ийн эмч, мэргэжилтнүүд ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран сумдад цээжний хөндийн эмгэг илрүүлэх явуулын танадалт үзлэг оношилгоог хийж байна.
Тус багийнхан орчин үеийн дижитал рентгэн аппарат ашиглан өнгөрсөн хугацаанд Алтанбулаг, Мандал, Баянгол, Бугант, Ерөө, Цагааннуур зэрэг 13 зорилтот бүлгийн 2450 иргэнийг үзлэгт хамруулж, эерэг гарсан тохиолдлуудыг дараагийн шатлалын эмчилгээ үйлчилгээнд хамруулаад байгаа юм. Харин энэ удаагийн үзлэгийг хүн ам ихтэй Сайхан сумын Хөтөл тосгон, мөн Орхонтуул сумдыг сонгожээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум хүн амын төвлөрлөөрөө аймагтаа дээгүүрт тооцогддог. Тиймээс тандалтын багийн эмч мэргэжилтнүүд урьдчилсан байдлаар Сайхан сумын 800 хүнийг үзлэгт хамруулахаар товлосон байна. Учир нь Сайхан сум нь үйлдвэрийн бүс нутаг тул илүү олон хүн хамруулах нь чухал гэнэ.
Ингэж цээжний хөндийн эмгэгийг цаг алдалгүй эрт илрүүлэх танадалт судалгааны ажил хийж буй явдал нь Сэлэнгэ аймагт “Сүрьеэгүй Сэлэнгэ” хөтөлбөрийг 2017-2020 он хүртэл хэрэгжүүлэх, 2020 он гэхэд энэ өвчний гаралтыг хязгаарлан зогсоох томоохон зорилтын хүрээнд хийгдэж байгаа ажил. Цаашлаад “Сүрьеэгүй Сэлэнгэ” аймгийн дэд хөтөлбөрийг амжилттай боловсруулан ажиллаж байгаагийн үр дүн билээ.

Ч.Отгонцэцэг