Цуврал тэмцээнийг ХЦ-ийн 0243-р ангийн дайчид тэргүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-03-14 13:42:12

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсад Үндэсний Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”ийг угтан Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас Сэлэнгэ аймгийн цэргийн болон цэрэгжүүлсэн байгууллагуудын албан хаагчдын дунд мэргэжлийн болон спортын олон төрлөөр цуврал тэмцээнүүдийг зохион байгуулж байна.

Энэ сарын 6-ны өдрөөс эхэлсэн тус цуврал тэмцээний сагс, гар бөмбөг, ширээний теннисний тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд үргэлжлэн явагдлаа. Ширээний теннисний эрэгтэйчүүдийн төрөлд аймгийн Цагдаагийн газрын баг тэргүүлсэн бол, аймгийн ОБГ, ХЦ-ийн 0243-р ангийн багууд тус тус удааллаа. Харин эмэгтэйчүүдээс аймгийн ОБГ тэргүүлж, удаах байруудад ХЦ-ийн 0243-р анги, ХЦ-ийн 0101-р ангиуд удаалав. Цуврал тэмцээний волейболын төрөлд ХЦ-ийн 0243-р ангийн баг аваргалж, аймгийн ОБГ, ХЦ-ийн 0101-р ангийн багууд удаах байрыг, сагсан бөмбөгийн төрөлд ХЦ-ийн 0243-р анги тэргүүлж, аймгийн Цагдаагийн газар, аймгийн ОБГ-ын баг тамирчид тус тус удааллаа.

Мөн энэ сарын 12-ны өдөр болсон “Би эр хүн” 20 км-ийн кросс гүйлтийн уралдаанд ХЦ-ийн 0243-р ангийн баг илүүрхсэн амжилтаар тэргүүллээ. Энэхүү 20 км-ийн кросс гүйлт Алтанбулаг сумаас Сүхбаатар сум хүртэлх төв зам дагуу болсон юм. Тус тэмцээнд 10 гишүүнээс бүрдсэн нэг баг, нийт дөрвөн багийн 40 эрчүүд оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо. 

Ч.Отгонцэцэг

 

相关新闻