СЭЛЭНГЭ: Ерөнхий боловсролын сургуулиудын 42,9 хувьд сэтгэл зүйч ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны хоёрдугаар
сарын 20 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн Боловсролын салбарын тэр дундаа сургалтын байгууллагуудын үйл ажиллагаа
хэрхэн өрнөж байгаа талаар аймгийн БГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч
Ч.Алтантуяатай ярилцлаа.
-Боловсролын салбарт хийж байгаа хөрөнгө оруулалтын ажлын талаар
мэдээлэл өгнө үү?
-Манай боловсролын салбарт хөрөнгө
оруулалтын 41,981.03 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 2025 онд 6,269.4 сая
төгрөгийн санхүүжих дүнтэй 14 төсөл хэрэгжиж байна. Энд ерөнхий
боловсролын 4 сургууль, 3 цэцэрлэг, 2 спорт заалны барилга, 3 их засварын ажил,
1 тоног төхөөрөмжийн ажил, 1 ТЭЗҮ байгаа. Мөн ариун цэврийн байгууламжийн
төсөлд 9 сумын 4 цэцэрлэг, ерөнхий боловсролын 11 сургууль, 4 дотуур байрны 19
объект хамрагдсан.
Өнөөдрийн байдлаар 6 объектыг ашиглалтад оруулж, 13 объектын барилга, угсралтын ажил үргэлжилж байна.
-Сэлэнгэ аймгийн
хэмжээнд хэчнээн сургалтын байгууллага байна. Нэг багшид хэдэн суралцагч ногдож
байгаа вэ?
-Аймгийн хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд боловсролын сургалтын 80 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрт 30761 суралцагч суралцаж, 1536 багш, 1895 ажилтан, албан хаагч ажиллаж байна.
Тухайлбал аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх
боловсролд нэг багшид 22 хүүхэд ногдож, хамран сургалт 90.7
хувьтай байгаа бол ерөнхий боловсролын нэг багшид 20 суралцагч ногдож, бага
боловсролын хамран сургалт 96.9 хувь, суурь боловсролын
хамран сургалт 91.8 хувьтай байгаа.
-Жил бүр боловсролын салбарынхан
гүйцэтгэл үр дүнгээ тооцдог. Энэ ажлын үзүүлэлт ямар түвшинд явж байна вэ?
-Аймгийн боловсролын салбарын
гүйцэтгэл, үр дүнгийн 2024 оны үнэлгээгээр СӨБ-ын
тухайд 1 дүгээр түвшинд 53 багш, 2 дугаар түвшинд 39 багш, 3 дугаар түвшинд 62
багш, 4 дүгээр түвшинд 49 багш, 5 дугаар түвшинд 58 багш тус тус үнэлэгдэж урамшуулал авсан.
Харин ЕБС-ийн
хувьд 1 дүгээр түвшинд 59 багш, 2 дугаар түвшинд 160 багш, 3 дугаар түвшинд
148 багш, 4 дүгээр түвшинд 162 багш, 5 дугаар түвшинд 431 багш тус тус
үнэлэгдэж урамшуулал авч байгаа.
Элсэлтийн шалгалтын 2024 оны үзүүлэлтээр англи хэл, орос хэл, физик, биологи, хими, монгол улсын
түүхийн хичээлийн дундаж оноо өмнөх оныхоос ахисан
амжилттай байна.
-Ер нь аймаг, сумын төсөв,
цаашлаад байгууллагууд салбар салбартаа төсвөө батлуулж ажлаа хуваарилдаг байх.
Танай боловсролын салбарын төсвийг сонирхож болох уу?
-Ерөнхий боловсролын
сургуулиудад 2025 онд багшийн тасралтгүй хөгжлийн зардал 467.7 сая төгрөг,
хичээл практикийн зардал 616.5 сая төгрөг, эрүүл мэндийг дэмжих зардал 154.7
сая төгрөг, цахим хэрэглээний зардал 1,141.6 сая төгрөг, хүүхэд хамгааллын
зардал 154.6 сая төгрөг, танхимаас гадуурх сургалтын зардал 104.2 сая төгрөг,
нэмэлт хөтөлбөр хэрэгжүүлэх зардал 579.9 сая төгрөг тус тус батлагдсан
байна.
Цэцэрлэгүүдэд 2025 онд багшийн тасралтгүй хөгжлийн зардал 62,1 сая
төгрөг, хичээл практикийн зардал 269,4 сая төгрөг, эрүүл мэндийг дэмжих зардал
62,1 сая төгрөг, цахим хэрэглээний зардал 154,5 сая төгрөг, хүүхэд хамгааллын
зардал 93,1 сая төгрөг тус тус батлагдсан байгаа.
-Хөтөлбөрт хамрагдсан хичээлүүдийн
үр дүн ямар байна?
-Англи хэлний
Pearson хөтөлбөрт 2024-2025 оны хичээлийн жилд 109 багш, 3-11 дүгээр ангийн
7494 сурагч хамрагдсан. Математикийн Eduten
1-5 дугаар ангийн 10277 суралцагч хамрагдаж, суралцагчдын идэвх 96.46
хувьтай сайн байгаа.
Мөн “Сурах бичгийн цахим
бүртгэл, хяналтын систем”-ийг 2024-2025 оны хичээлийн жилд аймгийн нийт 34
сургуулийн 61 хувь буюу 21 сургууль ашиглаж сурах
бичгийн түрээсийн үйлчилгээг авч байна.
Мөн хичээлээс гадуурх
үйл ажиллагааны Afterschool платформыг ерөнхий боловсролын 35 сургууль ашиглаж,
633 сурагч идэвхтэй ашиглаж байна.
-Сургууль, цэцэрлэгүүдийн
тухайд эмч болоод сэтгэл зүйч ажиллаж байгаа юу?
-Ерөнхий боловсролын
сургуулиудын 28 буюу 80 хувь, цэцэрлэгүүдийн 28 буюу
70 хувь нь эмчтэй болсон.
Мөн ерөнхий
боловсролын сургуулиуд 100 хувь нийгмийн
ажилтантай, 42,9 хувьд нь сэтгэл зүйч, 14,3
хувьд нь хоол зүйч ажиллаж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.