СЭЛЭНГЭ: Хамтын хүчээр өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-10-30 21:28:15

Сүхбаатар, 2024 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Тарвагатай уул” малчдын хоршооны хамт олон хадлангийн иж бүрэн техник худалдан авч, хамтын хүчээр өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангасан байна.

 

“Тарвагатай уул” хоршооны гишүүн өрхүүд бэлтгэсэн хадлангаасаа 250 боодол өвсийг сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд хандивлажээ.

 

Хандивыг 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийн ахлагч, сумын Засаг даргын орлогч Ч.Ганзориг, 1-р багийн Засаг дарга Г.Батдорж нар хүлээн авсан байна.

 

Аймгийн аварга малчин Э.Гантөмөр даргатай “Тарвагатай уул” хоршоонд Хушаат сумын 1-р багийн иргэн, Улсын аварга фермер С.Сүхдаваа, 2-р багийн малчин, аймгийн аварга Т.Пүрэвсүрэн, 1-р багийн малчин Б.Гантулга, М.Баянмөнх нар нэгджээ.

 

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг талархан хүлээн авч, хоршоо байгуулан үр дүнтэй хамтран ажиллаж байгаагийн нэг жишээ энэ юм.

 

相关新闻