СЭЛЭНГЭ: Маргааш ихэнх нутгаар бороотой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-06-04 17:08:09

Сүхбаатар, 2024 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн УЦУОША-наас ирүүлсэн мэдээгээр маргааш бороо их орно.

 

6 дугаар сарын 4-ний 20.00 цагаас 5-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө бүх сумын нутгаар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Агаарын температур шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +14...+19 градус дулаан байна.

 

Аймгийн төв Сүхбаатар хот орчмоор үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Агаарын температур шөнөдөө +12...+14 градус, өдөртөө +15...+17 градус дулаан байна.

 

6 дугаар сарын 6-11-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 6-нд нутгийн зүүн хэсгээр, 7-нд зарим сумын нутгаар бага зэргийн бороо орно.

 

Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр байна. Агаарын температур шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +23...+28 градус дулаан байна.

 

相关新闻