Гэр бүлийн гүйлтийн хамгийн отгон оролцогч нь дөрвөн настай байжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. “Улаанбаатар марафон 2024” гүйлтийн хамгийн сонирхолтой төрөл бол 1.5 км-ийн гэр бүлийн гүйлт юм.
Одоогоор 140 гаруй гэр бүл гүйхээр бүртгүүлжээ. Уг төрөлд нэг гэр бүлээс хэдэн ч гишүүн гүйх боломжтой. Бүртгэлийг гэр бүлийнхээ нэг гишүүний бүртгэлийн хаягаар хамтад нь хийх бөгөөд гүйх гишүүн тус бүр 5000 төгрөгийн хураамж төлнө.
Гэр бүлийн гүйлтэд оролцогчид зөвхөн вэб хуудсаар буюу https://ubmarathon.hipay.mn/ сайтаар бүртгүүлэх юм байна. Тус гүйлтэд оролцогчид 1.5 км замыг МУИС-ШУТИС-МУБИС-Централ Тауэр-Соёлын төв өргөө гэсэн маршрутаар гүйснээр барианд орно.
Сонирхуулахад, өнгөрсөн жил тус
гүйлтэд 152 гэр бүл гүйж байв. Үүнээс хамгийн ахмад нь 73 настай байсан бол
залуу нь дөрвөн настай байв. Түүнчлэн энэхүү гүйлтэд нэг бүлээс наймуулаа гүйсэн
тохиолдол ч байдаг аж.