“Их хурд-10” уралдаанд түрүүлсэн морьдыг “Ланд Крузер-300” авто машинаар байлна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-23 16:27:06

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Монголын морин спорт, уяачдын холбооны 30, дэлхийн дээд амжилт тогтоосны 13 жилийн ой, Монголын уяачдын өдөрт зориулсан шигшмэл хурдан морьдын “Их Хурд-10” уралдаан ирэх сарын 8-10-нд Хүй долоон худагт болно.


“Морины олимп” хэмээн нэрлэдэг энэхүү наадмыг зохион байгуулалтын хүрээнд уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах асуудлаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын мэргэжилтнүүд Монголын морин спорт, уяачдын холбооны удирдлагуудтай уулзжээ. Энэ үеэр уралдаанч хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалан ажиллах, уралдааны замыг засварлах, оролцохоор бүртгүүлсэн хүүхэд бүрд хамгаалалтын малгай өмсүүлэх зэрэг бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн байна.


ММСУХ-ноос холбогдох хууль тогтоомжийг чанд мөрдөхөөс гадна уралдаанд оролцож буй хүүхэд нь наймаас дээш настай, даатгалд хамрагдсан, эрүүл мэндийн үзлэгийн бичиг баримттай, эцэг эхийн зөвшөөрлийн гэрээ болон стандартын шаардлага хангасан хувцастай оролцохыг уулзалтын үеэр хэлсэн байна. Тус холбооны зүгээс 2025 оныг “Уралдаанч хүүхдийн аюулгүй байдал, хөгжлийн жил” болгон зарласан. Энэ хүрээнд үндэсний их баяр наадмын өмнө Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байсан юм.


Ташрамд сонирхуулахад, 1998 оноос эхлэлтэй “Их хурд” уралдааны есөн насны ангилалд түрүүлсэн хурдан хүлгийн эзнийг “Тоёота Ланд Крузер-300” маркийн авто машинаар байлах аж. Анхдугаар “Их хурд” уралдаан 1998 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг Харганатын хөтөлд болох түрүү морьдыг “УАЗ-469” машинаар мялааж байв. 

Мэдээг бэлтгэсэн Т.Хулан





相关新闻