Улаанбаатарт олон улсын хүүхдийн спортын X наадам болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-15 14:21:01

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2024 оны 64 дүгээр тогтоолын дагуу Улаанбаатар хотод Олон улсын хүүхдийн спортын X наадмыг ирэх наймдугаар сарын 6-11-нд зохион байгуулах гэж байна.


Тус наадамд Монголын өсвөрийн тамирчдаас гадна ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-оос баг тамирчид оролцоно. Уг наадмыг спортын 10 төрөлд зохион байгуулахаар болов.


Олон улсын хүүхдийн спортын анхдугаар наадам 2009 онд Улаанбаатар хотод болоход спортын 11 төрөлд 300 гаруй тамирчин өрсөлдөж байжээ.  


Харин сүүлийн наадам 2019 онд ОХУ-д болоход Монголын баг зургаан алт, нэг мөнгө, таван хүрэл медаль хүртэж байсан юм.

相关新闻