СЭЛЭНГЭ: Аймгийн Цагдаагийн газрыг "Хүндэт тэмдэг"-ээр шагналаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2024 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн
газрыг тус аймгийн "Хүндэт тэмдэг"-ээр
шагнасныг аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж өнөөдөр
гардуулан өглөө.
Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 103 жилийн
ой, Монгол цэргийн өдрөөр аймгийн ИТХ-ын шийдвэрээр тус байгууллагыг шагнажээ.
Энэ онд аймгийн Цагдаагийн газрын түүхт 100 жилийн ой тохиож байгаа
юм.