Монголын тамирчин Ч.Ганзориг 80 дугаар байрт жагсаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-16 10:42:37

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Автомашины олимп гэгддэг “Дакар ралли-2024” уралдаан Саудын Арабын Аль-Ула хотод 11 дэх хоногтоо үргэлжилж байна. Уралдаан дуусахад ердөө дөрөвхөн хоног үлджээ.


Энэхүү 46 дахь удаагийн уралдаанд 187 багийн 778 тамирчин 434 тээврийн хэрэгсэлтэйгээр 7891 км замыг туулж өрсөлдөж байгаа юм. Тус уралдааны мотоциклийн төрөлд анх 137 тамирчин уралдсанаас, одоогоор 22 нь замаасаа гарчээ.


Тэгвэл уралдааныг үргэлжлүүлж буй 115 тамирчны дунд Монголын тамирчин Ч.Ганзориг байгаа юм. Тэрбээр найман гарааны дараах нийлбэр дүнгээр 80 дугаарт байрт жагсаж байна. Өнөөдөр ес дэх гараандаа гарах бөгөөд 417 км замыг туулах ажээ.


Нийт 12 гараатай тус тэмцээнд ур чадвараа сорьж буй Ч.Ганзориг “Дакар ралли”-д уралдаж буй Монголын 11 дэх тамирчин болж байна. Монголын тамирчид “Дакар ралли”-д 2013 оноос уралдаж эхэлсэн бөгөөд хамгийн анх Өмнөд Африкт болсон Дакарт гавьяат тамирчин Д.Болдбаатар хурд хүчээ сорьж байсан юм.


“Дакар ралли-2024” уралдааны аваргууд энэ сарын 19-нд тодорно. 





相关新闻