Тулаанч Д.Батгэрэл ялалт байгууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Karate combat" холбооны "KC 43" эвент Лас Вегасд зохион байгуулагдаж, манай улсаас "UFC" холбоонд тулалддаг байсан цор ганц тулаанч “Талын шуурга” хочит Д.Батгэрэл боксын өлгий Куба Улсын тамирчин "Spiderman" буюу Фредди Масабог 3 дугаар үед хүнд цохилтоор унагаж ялалт байгууллаа.
Фредди
Масабо АНУ-д 1889 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй "Bare Knuckle
Fighting Championship" холбоонд 4 тулалдаж 3 ялсан бөгөөд мэргэжлийн
холимог тулаанд 5 ялсан тулаанч юм байна.