Э.Бэхбаяр шөвгийн наймд шалгарав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио -2020” Зуны олимпын XXXII наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирин Э.Бэхбаяр 1/8 шигшээ барилдаанаа Дэлхийн цомын мөнгө, Европын АШТ-ий алт, хүрэл медальт Армен улсын бөх Арсен Арутюнянтай хийж, түүнийг 6:1-ээр яллаа.
ДАШТ-ий хошой хүрэл
медальт, Азийн наадам болон Ази тивийн аварга Э.Бэхбаяр гавьяат шөвгийн наймд
"Жакарта-2018" Азийн наадмын хүрэл медальт, Ази тивийн аварга Ираны бөх
Реза Атритай хүч үзнэ.