"Бид эх оронтойгоо хамт" тамирчдын сүлд дуу төрлөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ"Олимпийн хөгжлийг дэмжих сан", МҮОХ, "Монголын байт харвааны холбоо", "Анир" студи хамтран "Бид эх оронтойгоо хамт" тамирчдын албан ёсны сүлд дууг бүтээлээ.
Тус уран бүтээлийг "Рио-2016" оны зуны олимпод оролцох Монголын баг тамирчдад дэмжлэг үзүүлэх хандив цуглуулах аяны хүрээнд бүтээснээ өнөөдөр танилцуулсан юм.
Дууны шүлгийг МУСТА А.Эрдэнэ-Очир, аялгууг МУСТА Ц.Эрдэнэбат туурвисан бол хөгжмийн найруулгыг "Анир" студи, видео клипийг "Face" студын хамт олон бүтээж, Монгол поп опера “Увертюра” хамтлагийн залуус амилуулжээ.
Аяны хүрээнд тус хамтлаг үүрэн телефоны "Скайтел", "Мобиком", "Юнител", "Жи мобайл" зэрэг компанитай хамтран тус уран бүтээлээ олон нийтэд хүргэж арилжих бөгөөд ашгийг "Олимпийн хөгжлийг дэмжих сан"-гаар дамжуулан олимпод оролцох тамирчдад зориулах юм.
Ж.Болор