Өнөөдөр Төв аймгийн ихэнх нутгаар бороотой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Өнөөдөр
Төв аймгийн ихэнх нутгаар үүлшиж бороо орно. Зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус,
мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг аймгийн
УЦУОШГ-аас анхааруулж
байна.
Салхи секундэд
6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нийт нутгаар 25-30 градус дулаан
байна.
Зуунмод орчмоор: Үүлшинэ. Үдээс хойш дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 26-28 градус дулаан байна.
Өнгөрсөн зургаадугаар
сарын 23-наас долдугаар сарын 21-ны хооронд Хэрлэн-Хонгон,
Хэрлэн-Мөнгөн морьт үертэй байсан бол долдугаар
сарын 15-21-ны хооронд Туул-Алтанбулаг гол үертэй байжээ.
Харин энэ сарын 17-24-ны хүртэл Лүн сумын Туул гол үерийн түвшингээс
давж үерлэж байсан ч өнөөдөр тус голуудын үерийн түвшин зэрэг буурчээ. Голуудын
үерийн түвшин буурсан хэдий ч голын ус их байгаа. Тиймээс голын ай сав, эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж
байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга
сонор сэрэмжтэй байхыг аймгийн УЦУОШТ-ийн Ус судлалын
салбараас анхааруулж байна