Төв аймгийн наадмаар шинээр арслан цолтон төрлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, аймаг байгуулагдсаны 97, Зуунмод хот байгуулагдсаны 78 жилийн ойн наадамд Эрдэнэсант сумын харьяат Аймгийн харцага И.Мандах түрүүлж Аймгийн арслан цолны болзол хангажээ.
Мөн Алтанбулаг сумын харьяат Аймгийн арслан П.Эрхэмжаргал үзүүрлэсэн бөгөөд Баянцагаан сумын заан М.Баасанцэнд, Өндөрширээт сумын заан Х.Цолмон нар Аймгийн начин цолны болзлыг хангалаа.