Манай боксчдоос 5 тамирчин олимпийн эрхийн төлөө хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-03-30 15:41:29

“Рио-2016” олимпийн  наадмын эрх олгох боксын Ази номхон далайн бүсийн орнуудын тэмцээнд оролцсон манай тамирчдаас дөрөв нь олимпийн эрхийн төлөө тулалдахаар үлдлээ.

Тухайлбал, 60 кг-д ОУХМ Д.Отгондалай, 49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 75 кг-д ОУХМ Н.Шинэбаяр 64 кг-д ОУХМ Б.Чинзориг, 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат нар олимпийн эрхийн төлөө хүчээ сорихоор тунаж үлдлээ. Шигшээд шалгарсан ширэн бээлийтнүүд шууд олимпийн эрх олгоно.

Хүрэл медаль хүртсэн нэг боксчинд медаль олгох тул олимпийн эрхийн төлөөх тулаан давхар явуулах юм.

Д.Өлзий

相关新闻