СЭЛЭНГЭ
Р.Өлзийбаатар:Чөлөөт бүсийн хууль хөрөнгө оруулагчдад илүү таатай орчныг бий болгосон
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Чөлөөт бүсийн захиргаанаас өнгөрсөн онд бүтээн байгуулалтын болоод тохижилт соёлжилтын нэлээд ажлыг хийж амжуулжээ. Тухайлбал чөлөөт бүсд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийнхээ ажиллах таатай орчинг бүрдүүлэхийн тулд цэвэр бохир ус, цахилгаан хангамж, барилга байгууламжтай холбоотой асуудлыг цогцоор нь шийдвэрлэсэн байна. Хамгийн гол нь Алтанбулагаас Сүхбаатар хүртэлх 25 км-ийн бохирын шугамын асуудлыг бүрэн шийдвэрлэж ашиглалтанд оруулсан нь цаашид өшөө олон барилга байгууламж баригдах, цаашлаад чөлөөт бүсийн хөгжил дэвшилд  ахиц гаргах алхам болжээ. Ингээд Чөлөөт бүсийн Сэлэнгэ аймаг дахь салбарын захирал Раднаагийн Өлзийбаатартай хийсэн ярилцлагаа хүргэе.
2682天