Сэлэнгэ аймаг Буриад улсын эрүүл мэндийн салбарынхан туршлагаа хуваалцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-05-25 16:14:04
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарын баг хамт олон ОХУ-ын Буриад улсын нийслэл Улан-Үдэ хотноо болсон “Олон улсын сувилагчдын өдөр”-ийн арга хэмжээнд амжилттай оролцоод иржээ. 
Энэхүү арга хэмжээний хүрээнд эрүүл мэндийн салбарын Олон улсын эрдэм шинжилгээний хамтарсан бага хурал,  урлаг, спортын тэмцээнүүд явагдсан байна.
Тус үйл ажиллагааны эрдэм шинжилгээний бага хуралд “Сэлэнгэ аймгийн эрт илрүүлгийн үзлэгийн биеийн жингийн индексийг зүрх судасны өвчинтэй харьцуулсан судалгаа” сэдвээр мэргэжилтэн Т.Мягмарцэнд, “ОЭТС-тэй /олон эмэнд дасалтай сүрьеэ/ өвчтөний эмчилгээний үед илрэх эмийн гаж нөлөө, түүнд нөлөөлөх хүчин зүйл” сэдвээр ХӨСҮТ-ийн сувилахуйн албаны дарга Г.Бор нар Монгол Улс, Сэлэнгэ аймгаа төлөөлөн илтгэл тавьж, туршлагаа хуваалцжээ. Мөн баярын арга хэмжээний хүрээнд хоёр хөршийн ЭМС-ынханы дунд зохиогдсон хөнгөн атлетик, байрнаас харайх харайлт, ширээний теннис, волейболын дөрвөн төрөлт спортын тэмцээнд Монгол Улсын Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарын хамт олон нэгдсэн дүнгээрээ шалгарч цомын эзэд болсон байна.
Ч.Отгонцэцэг
相关新闻