Орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил явагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас Бугант тосгоны “Их алт”, “35-ын ам”, Ерөө сумын “Япон толгой”, Хүдэр сумын “Цэнхэр гүүр”, Жавхлант сумын постонд мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан эргүүл, хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
Ой, хээрийн түймэр болон хууль бусаар ашигт малтмал олборлох, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийгдэж байгаа энэхүү арга хэмжээ нь аймгийн Засаг даргын а/129 тоот захирамжийн хүрээнд явагдаж байгаа ажил юм. Мөн Мандал сумын Байгаль орчны тасаг, Онцгой байдлын хэлтэстэй хамтран Мандал сумын 1 дүгээр баг “Ар гахайт” гэх газарт хяналтын постыг энэ оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс ажиллуулж эхэлжээ. Түүнчлэн хил залгаа аймгуудын сумдын хэсгийн мөрдөгч нар хамтран 3 чиглэлд буюу 1 дүгээр чиглэлд Төв аймгийн Заамар, Цээл, 2 дугаар чиглэлд Дархан-Уул аймгийн Орхон, Хонгор, Сэлэнгэ аймгийн Хушаат, Жавхлант, Ерөө, Дулаанхаан, Шаамар сумын нутаг дэвсгэрт, 3 дугаар чиглэлд Төв аймгийн Батсүмбэр, Борнуур, Жаргалант, Сүмбэр, Баянчандмань, Сэлэнгэ аймгийн Баянгол, Түнхэл сумын нутаг дэвсгэрт эргүүл шалгалтанд гарч, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг зохион байгуулан хяналт шалгалтуудыг явуулж байна.

Ч.Отгонцэцэг