ЗАВХАН
Дөрвөлжин сумын эмэгтэйчүүд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд хамтран ажиллана
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Дөрвөлжин сумд “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо нөлөөллийг нэмэгдүүлэх нь”  нэртэй төслийг хэрэгжүүлээд зургаан сар болж байна. Энэхүү төслийг Завхан аймгийн  Дөрвөлжин сумын эмэгтэйчүүдэд зориулан МОНЭС-ийн санхүүгийн дэмжлэгтэйгээр, CEDAW-WATCH ТББ, МСНЭ-ийн Завхан дахь салбар, ЦЭЦБИЛЭГТ ҮЙЛС ТББ хамтран хэрэгжүүлж байгаа ажээ. Төслийн хүрээнд тус суманд үйл ажиллагаа явуулж буй Баян Айраг эксплорэйшн ХХК-ийн үйл ажиллагааг хариуцлагажуулах, сум орон нутаг, уул уурхайн компаниудын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй ил тод болгох орон нутгийн эмэгтэйчүүд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх байгаль орчныг хамгаалах чиглэлээр нэгдэж өөрсдийн санал санаачлага дуу хоолойг илэрхийлэх боломжийг олгож тэднийг бүлэг болгон чадавхижуулж байгаа гэхчлэн дэлгэрэнгүй мэдээлэл сурвалжлагыг бэлтгэн хүргэж байна. 
2753天
Оройн чимэг олонд түгсээр...
Завхан/МОНЦАМЭ/. Монголын хамгийн урт бадаг бүхий “Эр бор харцага” дууны дараа ордог 30 гаруй бадаг бүхий “Оройн чимэг” уртын дуу нь Отгонтэнгэр хайрханд зориулагдсан магтаал, шүншигтэй дуу билээ. Эртний Монголд бөөгийн шүтлэг зонхилж байснаас улбаалан, Отгонтэнгэр уулыг ер бусын хүчит эзэн савдагтай хэмээн биширч бөөгийн ёсны гол тахилга үйлддэг заншилтай байжээ. Отгонтэнгэр уул нь бөө мөргөлийн ч онгон, бурхан шашны ч шүтээн ажээ. Ингээд энэхүү хайрханд зориулагдсан Оройн чимэг дууны талаарх үнэн үүх түүхийг Отгон сумын харъяат 83 настай иргэн Ч.Юнрэндоржоос асууж тодруулснаа өгүүлье. Орой биеийг нь харахад Очирваань бурхны шинжтэй Зулай биеийг нь харахад Зонхов бурхны байдалтай.... Ийн түрлэг нэмэх “Оройн чимэг”- ийг дуулахгүйгээр эхэлдэг, бас жаргадаг найр хурим гэж Очирваань хайрханы өвөр бэлээр нутаглах нутгуудад байхгүй. Өнөр баян явна гэдэг өндөр Богдын минь аврал аа...хэмээх мөрүүдийг хэлэх бүртээ нутгийн ард түмэн тэр бүрт тохиодоггүй аз хишигтээ баярлана. Дээл хувцас, эдлэл хэрэглэл, адуу мал, ахуй орчин... юм бүхэн нь нүнжиг, яс чанар ханхалсан энэ нутгийнханы аз хишиг их Отгонтэнгэрийн өвөрт явдаг ч гэлцдэг үүгээрээ ч бахархдаг ажээ.  Энэхүү нутагт оршн амьдардаг уугуул, суугуул 8000 орчим иргэн энэхүү уртын дууг бэлгэшээн дуулсаар өвлүүлэн түгээсээр амнаас ам дамжин уянгалуулсаар явна.  
2761天