Шилдэг уншигчид Монголын уран зохиолын дээжис цувралыг гардан авна
Завхан/МОНЦАМЭ/. Завханы Б.Явуухулангийн нэрэмжит төв номын сангаас хүүхэд залуучуудад зориулсан олон арга хэмжээг зохион байгуулжээ. Тодруулбал энэ жил хүүхэд залуучуудын боловсрол мэдлэгт тус болох тэднийг номтой нөхөрлүүлэх, урам өгөх зорилгоор уламжлал болсон "Орос хэлийг хэн сайн мэдэх вэ" сэдэвт АХА, “Монгол өв уламжлал” ,“Оньсогоны ач тус”, “ЦЕНТАВР”,”Зохиолчын цаг” "Үндэсний бичиг соёлоо хадгалцгаая" сэдэвт уран бичлэгийн уралдаан гэх зэрэг 13 үйл ажиллагааг зохион байгуулжээ.
2747天