ДОРНОД: Ихэнх нутгаар малын туурайн цастай байна
Чойбалсан, 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн нийт нутгаар 4-12 см зузаан цастай байна. Тодруулбал, Дашбалбар, Баян-Уул, Гурванзагал, Баяндун, Хөлөнбуйр сумын нутагт цасны зузаан 10 см-ээс давжээ. Бусад сумын нутгаар малын туурайн цастай байна.
561天