ДОРНОД: Матад суманд отрын штаб байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-01-11 14:27:18

Чойбалсан, 2023 оны нэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Матад сумын Баян-Өндөр багийн Хонгорын овоо гэдэг газарт Булган, Гурванзагал, Баянтүмэн сумдын нэгдсэн отрын штабыг байгуулжээ.  Тодруулбал, хилийн 0306 дугаар ангиас урагш 8 км-т байрлаж байна. 

Адуу малаа уруудуулсан малчид отрын штабын 8840-0344 дугаарын утсаар холбогдон им тамга, зүсийг бүртгүүлж, бусад мэдээллийг лавлах боломжтой. 


Матад сумын багийн Засаг дарга, Мал эмнэлгийн тасгийн мэргэжилтэн, сумын ИТХ-ын төлөөлөгчдийг отрын штабын бүрэлдэхүүнд оруулж, малын эрэлд явж байгаа иргэдэд түр байрлах байр, эрүүл мэндийн үйлчилгээ, малын мэдээллийг нэгтгэн хүргэж ажиллахаар зохицуулалт хийжээ.

Яг одоо аймгийн ХХААГ, БОАЖГ, Онцгой байдал, Цагдаагийн газрын удирдлагууд тус отрын штаб дээр ажиллаж байна.


Өчигдөр орой Дорнод аймгийн ихэнх сумдын нутгаар цас орж, нөхцөл байдал улам хүндэрсээр байна. Баяндун, Матад, Баян-Уул сумдад баруун хойноос 8-13 м/с хүрч шуурчээ. 

相关新闻