ДОРНОД: 240 малчин өрхөд хивэг олгож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2024 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. “Дэлхийн зөн Монгол” ОУБ-аас Дорнод аймгийн зарим сумын 240 малчин өрхөд 2400 шуудай хивэг олгож байна.
Тодруулбал, зудын эрсдэлтэй бүсэд нутаглаж байгаа, 18 хүртэлх насны хүүхэдтэй, хонин толгойд шилжүүлснээр 300 хүртэл толгой малтай айлуудад тус бүр 10 шуудай хивэг хуваарилжээ.
Түүнчлэн хүүхдэд чиглэсэн төсөл хэрэгжүүлж, энэ хүрээнд Баянтүмэн, Хэрлэн, Чойбалсан сумын зорилтот бүлгийн малчин өрхүүдэд тодорхой шалгуураар хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа юм.
Өнөө өглөөний байдлаар Халхголд 21 см, Гурванзагал,
Баян-Уул, Хөлөнбуйр, Булган суманд 12-13 см, Чойбалсан
хот, Матад, Чулуунхороот, Халхгол сумын Ялалт
багаар 5-7 см, бусад сумын нутгаар 8-11 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.