12 мянга гаруй үзэгчид аялан тоглолтоо толилуулжээ
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид нэг сарын хугацаанд сумдад аялан тоглолт хийжээ. Тодруулбал, Бөмбөгөр, Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг, Гурванбулаг, Заг, Жаргалант, Баян-Овоо, Эрдэнэцогт, Жинст, Богд, Баацагаан, Баянцагаан, Галуут зэрэг 14 сумын 12 мянга гаруй үзэгчид “Тэнгэрлэг түмний дуулал” тоглолтоо толилуулсан байна.
1263天