З.Цэнгэлсайхан: Мартагдахад хүрч байсан соёлын өвийг үндэсний хэмжээнд сэргээн хөгжүүлэхээр зүтгэж явна
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, Уран хатгамалч Задийн Цэнгэлсайхантай төрөлх нутаг Баянхонгортоо ирээд байхад нь уулзаж ярилцлаа. Тэрээр 1956 онд Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрсөн, хүүхдийн их эмч, чих хамар хоолойн эмчийн мэргэжилтэй, Анагаах ухааны болон Төрийн удирдлагын магистр, Төрийн захиргааны эрхэлсэн түшмэлийн тэргүүн зэрэгтэй. 2019 онд Монгол Улсын үндэсний шилдэг билэг авьяаст өвлөн уламжлагчийн жагсаалтад бүртгэгдсэн, Уран хатгамалч цолтой, 2018 онд “Нүүдэлчин Монгол” Соёлын биет бус өвийн их наадмаас “Хамгийн олон шавь сургасан өвлөн уламжлагч”-аар өргөмжлөгдсөн, 10 мянга гаруй шавьтай уран бүтээлч.
1231天