Г.Төмөрбаяр: Миний зохион бүтээсэн зуух санхүүд хэмнэлттэй, байгальд ээлтэй бүтээл болж чадсан
Баянхонгор /МОНЦАМЭ/. Хүйтний улирал, эхэлж гэр хорооллын айл өрхийн яндан бүрээс олгойдох утаа саарал хөшиг татуулж байна. Энэ үед мод, нүүрс зэрэг түлшний худалдаа эрэлт их байгаа бол түлш бага хэрэглэдэг, утаагүй зуухны эрэлт ч нэмэгджээ. “Иргэд байгальд ээлтэй, санхүүд хэмнэлттэй бүтээгдэхүүнийг эрж хайж, олж хэрэглэх нь нэмэгдэж байна. Энэ ч утгаар манай бүтээгдэхүүн эрэлт өндөртэй байгаа” хэмээн ярих хүн бол Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн иргэн Гүүсүү овогтой Төмөрбаяр. Тэрээр мод хэрэглэхгүй галаа асааж, хувин нүүрсээр 15 цаг дулаанаа барьдаг, утаагүй зуухыг зохион бүтээсэн нэгэн юм. Их ажлынх нь хажуугаар цөөн хором хөөрөлдсөнөө уншигчдадаа хүргэе.
1307天