Урьдчилгааг нь төлж, ахмад ажилтнаа байранд оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-01-31 16:52:39

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Их халбаганат" компани ахмад ажилтан Ч.Амгаланд "Гал гэрэл" констракшны барьж цэвэр, бохир ус, халаалтад холбогдсон орчин үеийн стандарт бүхий 18 айлын орон сууцнаас хоёр өрөө байрны урьдчилгаа мөнгийг төлж, шинэ байртай болгожээ.

Тус компани ажилчдынхаа нийгмийн асуудалд байнга анхаарч ажиллахын зэрэгцээ дотоод журамдаа 15 түүнээс дээш жил ажиллан тэтгэвэртээ гарч буй ахмад ажилтнууддаа байр болон  унаа машины урьдчилгаа олгоно гэж заасан байдаг байна.

"Их халбаганат" компани Баянхонгор аймгийн Баянлиг суманд худалдаа үйлчилгээ, талх нарийн боовны болон ингэний сүү, цагаан идээний үйлдвэрлэлийг 2002 оноос эхлүүлжээ. Энэ онд компанийнхаа 20 жилийн ойг тэмдэглэх тус хамт олон 12 иргэнийг байнгын болон түр ажлын байраар хангадаг аж.

Мөн үйл ажиллагаандаа чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандарт  ISO9001, Хүнсний аюулгүй байдлын олон улсын стандарт ISO 22000-г нэвтрүүлэн ажиллаж, зохих үр дүнд хүрсэн байна.

相关新闻