Хяналтын камер, гэрэлтүүлгийн тоог нэмнэ
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг камержуулах, гадна талын гэрэлтүүлэгтэй болгох ажлыг холбогдох байгууллагууд хамтран хийж гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар Баянхонгор сумын 39 цэгт IP камер, 1200 гэрэлтүүлгийг байршуулж, хэвийн ажиллуулж байгаа юм. Эдгээр камеруудыг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар болон ЦЕГ-ын Шуурхай удирдлагын төвд холбон хянадаг аж.
1201天