Долоо хоног бүр хичээнгүй бичигтнээ тодруулдаг уламжлал тогтжээ
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Өлзийт сумын Ерөнхий боловсролын “Сайн - Оюут” сургууль МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сониныг хамт олноороо 100 хувь захиалан уншиж, сонины гар бичмэлийн булан дахь эх бичвэрийг бичин, долоо хоног бүр хичээнгүй бичигтнээ тодруулдаг уламжлал тогтжээ. Түүнээс гадна сургуулийн анги, танхимын хаягийг монгол бичгээр хаягжуулан, албан бичиг хөтлөлт, жижүүр багшийн тэмдэглэлийг монгол бичгээрээ бичиж, үндэсний бичиг үсгээ хичээнгүйлэн суралцаж байна.
1172天