Гар бөмбөгийн тэмцээнд ЗЦА-ны баг тэргүүлэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөний өмнөхөн удирдах ажилтны дунд гар бөмбөгийн тэмцээн болсон юм. “Хүч” спорт хороонд болсон гар бөмбөгийн тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтан 12 багт хуваагдан хурд, хүч, авхаалж самбаа сорин өрсөлдсөнөөс Замын цагдаагийн албаны баг тамирчид түрүүллээ.
2700天