МУБИС-ийн баг оюутны жүдо бөхийн УАШТ-д тэргүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-03-07 12:57:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн Монгол Улсын оюутны 2018 оны аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байрт МУБИС-ийн баг тамирчид шалгарлаа.

Энэхүү тэмцээнийг Монголын оюутны спортын холбоо, Монголын жүдо бөхийн холбоо, МУБИС хамтран амжилттай зохион байгуулсан байна. УАШТ-д эрэгтэй, эмэгтэй долоон жинд 13 Их дээд сургуулийн 170 гаруй тамирчин өрсөлдөж аваргуудаа тодруулжээ.

Багуудын жүдочдын амжилтыг нэгтгэн дүгнэхэд МУБИС тэргүүн байр эзэлсэн бол дэд байрт ҮБТДС, Аварга дээд сургууль гуравдугаар байрт тус тус шалгарлаа.

Д.Өлзий
相关新闻