Чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид хос мөнгө, хүрэл медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-03-05 11:32:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Киргизийн Бишкек хотноо болсон  Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 31 дэх удаагийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж шилдгүүдээ тодрууллаа.  Монголын бөхчүүд  багаараа оролцож, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, хоёр бөх шагналт тавдугаар байрт шалгарав.

Тухайлбал, 74 кг-д гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран, 86 кг-д ОУХМ Оргодолын Үйтүмэн тус тус мөнгө, 79 кг-д спортын мастер Ганболдын Төрболд, 125 кг-д ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо хүрэл медаль тус тус хүртсэн байна. Тэднээс Н.Золбоо тав, Г.Мандахнаран дөрөв, О.Үйтүмэн гурав, Г.Төрболд анхны медалиа хүртэж байгаа юм.

Тус тэмцээний медальтнуудыг танилцуулбал:
 
57 кг (14 бөх): 1. Кан Кум Сон (БНАСАУ) 2. Махмуджон Шавкатов (Узбекистан) 3. Жандос Исмаилов (Казахстан), Тошихиро Хасегава (Япон)
61 кг (12): 1. Нурислам Санаев (Казахстан) 2. Казүя Коянаги (Япон) 3. Аббос Рахмонов (Узбекистан), Улубек Жолдошбеков (Кыргызстан)
65 кг (14): 1. Даулет Ниязбеков (Казахстан) 2. Даичи Такатани (Япон) 3. Темуржон Усмонохунов (Узбекистан), Бажранг Бажранг (Энэтхэг)
70 кг (12): 1. Ихтиор Наврузов (Узбекистан) 2. Ли Сён Бо (БНСУ) 3. Кумар Винод (Энэтхэг), Меиржан Аширов (Казахстан)
74 кг (12): 1. Муслим Евлоев (Кыргызстан) 2. Ганзоригийн Мандахнаран (Монгол) 3. Мостафа Хоссейнхани (Иран), Данияр Кайсанов (Казахстан)
79 кг (12): 1. Эзатоллах Акбари (Иран) 2. Рашид Курбанов (Узбекистан) 3. Ганболдын Төрболд (Монгол), Цубаса Асаи (Япон)
86 кг (12): 1. Хассан Яздани Чарати (Иран) 2. Оргодолын Үйтүмэн (Монгол) 3. Би Шенгфен (БНХАУ), Азамат Даулетбеков (Казахстан)
92 кг (10): 1. Жавад Ибрахими (Иран) 2. Адилет Давлумбаев (Казахстан) 3. Азизбек Солиев (Узбекистан), Ли Жушен (БНХАУ)
97 кг (12): 1. Магомед Ибрагимов (Узбекистан) 2. Можтаба Голейж (Иран) 3. Ким Жэ Ган (БНСУ), Такеши Ямагүчи (Япон)
125 кг (13): 1. Давид Мозманашвили (Узбекистан) 2. Георгий Саканделизе (Катар) 3. Нацагсүрэнгийн Золбоо (Монгол), Амен Тахери (Иран)
Д.Өлзий
相关新闻