“The MongolZ” багийнхан дэлхийн чансаанд гуравдугаарт жагслаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-08-27 15:41:31

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Цахим спортын дэлхийн цомын тэмцээнд түрүүлсэн “The MongolZ баг HLTV-ийн дэлхийн чансааны гуравдугаар байрт жагсав.


Энэ амжилт нь Монголын цахим спортын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт юм. “The MongolZ”-гийн залуус сүүлд өөрсдөөсөө чансаа бага Туркийн “Aurora” багийг 3:0-ээр буулган авсан билээ. Дэлхийн цомд Techno MVP буюу Үнэ цэнтэй тоглогчийнэ шагнал хүртсэн. Тэд хамгийн сүүлд дэлхийн цомд түрүүлсэн бол үүнээс өмнө өнгөрсөн оны ДАШТ-д түрүүлж, “Blast Premier Bounty Fall-2025” тэмцээний мөнгө, “IEM Cologne 2025”-ын хагас шигшээ,  BLAST.tv Austin Major”, “ESL Pro League Season 21”-ийн дэд байрт шалгарсан юм.


Тэгвэл тэднийг хүлээж буй дараагийн тэмцээн нь ирэх сарын 12-нд эхлэх “Fissure Playground 2” ажээ. 





相关新闻