Пёнчаны өвлийн паралимпийн наадамд оролцох Монголын тамирчид БНСУ-д очжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-03-07 12:06:44
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын 9-18-нд Пёнчан хотноо болох өвлийн паралимпийн XII наадамд оролцох манай улсын баг тамирчид БНСУ-д очоод байна.

Тухайлбал, пара гүйлтийн цанын үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ганболд, ахлах дасгалжуулагч Ж.Дашдондог, тос тосолгооны техникийн дасгалжуулагч Н.Сандагдорж, багийн эмч Ш.Болормаа нар Монгол Улсын шигшээ багийг бүрдүүлж байгаа  билээ. Тэднийг Сөүл хотын хотын Инчеон олон улсын нисэх буудалд ЭСЯ-ны ажилтнууд угтан авсан байна. 

Манай тамирчин Б.Ганболд гуравдугаар сарын 12-ны өдөр 20 км-т, 14-ний өдөр 10 км-т, 17-ны өдөр 1 км-ийн зайд тус тус хурд, хүчээ сорин уралдана.
 
Д.Өлзий
相关新闻