“Будапешт-2018” ДАШТ-д оролцох тамирчдын эрхийн чансааг дүгнэж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-03-06 11:16:37
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын чөлөөт бөхийн холбооноос энэ жилийн эхний саруудад болсон тэмцээнд манай эрэгтэй, эмэгтэй тамирчид ямар амжилт үзүүлсэн талаар жин тус бүрт чансааг нь  гаргажээ.

Энэ хугацаанд насанд хүрэгчдийн УАШТ, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”, Тахтийн цом, Ази тивийн АШТ тус тус болсон юм. Дараагийн чансаа “Монголиа Опен” ОУТ-ий дараа гарна.

“Будапешт-2018” насанд хүрэгчдийн ДАШТ, “Жакарта-2018” Азийн спортын их наадамд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ, Азийн АШТ, ДБНХ /UWW/-ны календарьт багтсан тэмцээнээс чансааны оноо олгож байгаа юм.

Чансаа тогтоох эдгээр тэмцээнд хамгийн өндөр оноо авч, чансааг тэргүүлсэн жин тус бүрийн эрэгтэй, эмэгтэй тус бүр 10, нийт 20 бөх сонгон шалгаруулах тэмцээнийг эрхийг шууд авна. Өмнөх жилийнх нь насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчинд УАШТ-ий чансааны оноотой адилтган дараа жилийн чансаанд тухайн оролцсон жинд нь өгнө.

Дээрх байдлаар чансааны оноог нэгтгэж, сонгон шалгаруулах тэмцээнд эрэгтэй жин тус бүрт долоо, эмэгтэй жин тус бүрт таван тамирчинг тодруулна. Чансааг тэргүүлсэн тамирчин шигшээ барилдаанд шууд оролцох эрхтэй бол үлдсэн нь тойргоор барилдана.

2018 оны эхний саруудад болсон тэмцээнээс авсан онооны нийлбэрээс бөхчүүдийн чансааг жин тус бүрээр гаргасныг танилцуулж байна.






















 
相关新闻